Sunday, May 24, 2009

Ардчилал яллаа! Ард түмэн яллаа!

Сэтгэлээ барьж дийлэхгүй нь ээ. Уухай!

Sunday, May 17, 2009

Интернет санал асуулга гэгчийн тухайд

Сүүлийн үед Энхбаярын штабынхан их хөөрөлхөж байна. Бүх томоохон олон нийтийн интернет сайтуудын санал асуулгад нэр дэвшигч нь илт давуу ялсан гээд л. Ийм санал асуулгад найдах хэрэггүй л болов уу. Би өөрийн ажигласан нэг сайтаас л жишээ татаж болж байна.

Аль 4-р сард Оллоо санал асуулгаа явуулж эхлэхэд л би өдөрт 3-4 удаа тийшээ орж ажиглалт хийж байв. Ингэхэд юу ажиглагдсан бэ гэвэл Элбэгдоржид өгч буй санал үнэхээр олон нийтээс өгч байгаа бололтой аажмаар өссөөр Энхбаярынхыг нэлээд хол гүйцээд ирэхийн үед Энхбаярт өгч буй санал 1-2 цагийн дотор огцом өсдөг байлаа. Энэ нь Энхбаярын штаб интернет кафенуудыг эсвэл интернет мэргэжилтнүүдийг хэр сайн ашигласныг л харуулах үзүүлэлт болж байна.

Үүнийг батлах нэг зүйл гэвэл SMS-ээр Элбэгдоржид өгсөн саналын тоо эхэн үедээ Энхбаярынхаас хавьгүй давуу байсан явдал юм. Энэ тухай нь би энд тэнд сэтгэгдэлээр бичиж сануулж байсны дараахан Энхбаярын штабынхан анзаарсан бололтой SMS-ээр огцом их санал өгч бараг тэнцүүлсэн.

Хамгийн сүүлд уржигдар дүн гарлаа гэж зарладаг өдрөөс 2 хоногийн өмнө Энхбаярт 2000 орчим санал маш богино хугацааны дотор нэмэгдэж Элбэгдоржийнхоос даруй 1700-1800-аар давсан юм. Түүнээс хойш Элбэгдоржид өгч буй санал аажмаар нэмэгдсээр уржигдар өглөө намайг хамгийн сүүлийн ажиглалт хийхэд Энхбаярынхаас 700-800-аар доогуур байлаа.

Гэтэл үдийн үед дүнг зарлахад Энхбаяр даруй 4300 гаруй саналаар давсан байсан нь тун гайхалтай. Энэ бүх ажиглалтын талаар уншаад та нар өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ.

Оллоогийн дүн:
Н.Энхбаяр (МАХН) 55.14% 22979
Ц.Элбэгдорж (АН) 44.85% 18689

Tuesday, May 12, 2009

Бас нэгэн Нянгарын бүтээл

Өөрсдөө үзээрэй. Саваад унана. Арай ч дээ. Ингэж ч луйвардаж болохгүй байхаа.

Monday, May 11, 2009

Залуу Нянгарууд

Манай нийгэм Нянгараар үл дутах аж. Зурагтын суваг бүрт шахуу Нянгарууд хоймор эзлэн тухлан бохир үгсээрээ манийгаа утна. Бүтэж үхмээр. Энэ бидний хүссэн нийгэм байсан юм гэж үү? Эцэст нь ямар хувь тавилан өөрсдийг нь хүлээж байгааг ухаарахгүй, эзэндээ нохой мэт зүтгэх Нянгарууд. Энэ бүхнийг өөрчлөх цаг ирж яваа гэдэгт итгэхийг хүснэ. Бид өөрчилж чадна.

Friday, July 25, 2008

УЛАНГАССАН ТҮМЭН АЮУЛТАЙ

Энэхүү бичлэгийг нэгэн нийтлэлийн сэтгэгдэл булангаас авч тавилаа. 7-1 явдлын учрыг тайлахыг оролдсон нэлээд үндэстэй ч байж мэдэх таамнал учраас үүнийг та бүхэнд толилуулъя.

"УЛАНГАССАН ТҮМЭН АЮУЛТАЙ 1990-ээд оны эхээр “Араатны хаан арслан” хэмээх хүүхэлдэйн кино гараад Оскарт нэр дэвшитлээ олны таашаалыг хүлээж билээ. Тэр хүүхэлдэйн кинон дээр их сүргийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар үргээн хавцал руу оруулдаг. Тэнд нь мэдээж хааныг ганц гүен нь байх бөгөөд гүенээ аврах гэсэн хааныг их сүрэг няц дайраад өнгөрдөг. Улангассан олон хүн яг л тийм. Тэдний замд юу ч байгаад нэмэргүй байсныг өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдал харуулсан. Чухам юу болоод өнгөрсөн юм болоо. Би өөрийн бодож байгааг бичих гэсэн юу. Нэгдүгээрт энэ цуглаан гарах болсон шалтгаан нь зөвхөн сонгуулийн будлиан биш. Энэ нь нэлээд дээрээс зохион байгуулалттай шидсэн чулуу болов уу. Манай улсад алт, зэс, нүүрс гээд байгалийн ашигт малтмалууд илрээд бид чинь “Алтан дээр суусан гуйлгачин” нэрээ батлан харуулав. Алт, зэсний үнэ дэлхийн зах зээл дээр маш өндөр үнэтэй болсон нь манай орны газрын доорхи энэ их эрдэнэст шунагсдын хорхойг гозолзуулаад эхлэв. Одоогоос 10 гаруй жилийн өмнө манай геологич Ж.Гарамжав, Хюго Даммет, өөр бас хэдэн нөхөд хуучин оросууд өрөмдөж үзээд энд зэс байхгүй ээ гээд хаяад явсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дахь Оюу толгойд хайгуул хийж л дээ. Тэд тэнд хайгуул хийх болсон шалтгаан болсон нь BHP billiton компани Оюутолгой дээгүүр агаарын тандалт хийж тэндээс ямар нэгэн металл байгааг илрүүлсэн гэдэг. Ийнхүү нөөц тогтоохоор “Айвенхоу майнз” компани ханцуй шамлан орсноор Оюу толгойд зэсийн асар их нөөц илрүүлсэн билээ. Уг ордын зэсийн нөөц нь 30 сая тонн буюу 40 сая тонны нөөцтэй Индонезийн Гразбергийн уурхайн дараа дэлхийд хоёрдугаарт орох хэмжээ юм байна. Алтны нөөц нь 20 мянган тонн гэж тогтоогоод байгаа аж. Энэ нь зөвхөн одоогийн байдлаар тогтоогоод байгаа нөөц. Роберт Фридланд гэдэг канад хүн Канадын банкнаас 250 сая ам.доллар зээлж “Айвенхоу Майнз” компанийг 1994 онд байгуулсан гэдэг. Гэтэл тэр өнөөдөр Оюутолгойн энэ их зэсийн нөөцийн буянаар “self made billionair”буюу өөрийн гараар тэрбумтан болчихоод сууж байна. Мэдээж энэ бүхнийг хараад зүгээр суугаад байхыг хэн хүсэх вэ дээ. О.Дерпаски гэдэг эд хөрөнгөөрөө европын баячуудын хоёрдугаарт жагссан нэгэн баян орос олигархи нөхрийн дээрэмчин зан нь хөдөлнө биз дээ. Мань эр өнгөрсөн онд Монголд ирээд “Алтан дорнод”-ын В.Паушок, АПУ-гийн С.Громов нарыг “Та нар Монголоос авах юм аа авсан. Одоо зайлцгаа” хэмээн хөөгөөд гаргасан сурагтай. “Чонын амнаас гараад барын аманд” гэдэг шиг. О.Дерпаски мөн Р.Фридландтай уулзаж түүнийг хувьцаагаа зарахыг шахаж шаардсан ч гэх юм билээ. Мөн Сү.Батболд хэмээх УИХ-ын гишүүнийг Төв аймгийн зам дээр аваачин зам дээр мөлхүүлж, гүйлгэж, буудаж айлгаж Тавантолгойн хувьцаагаа зарахыг санал болгосон ч гэх яриа дэгдсэн. Тэр яриа гарсны маргааш нь Сү.Батболд өөрийн мэдлийн 14 хувийн хувьцаагаа яаран сандран бэлэглэх шахам зарсан билээ. Мөн хятадуудтай хамтран Оюу толгойг эзэмшихээр тохирчээ. Хятадууд 300 тэрбумыг гаргасан ч чадахаа мэдэгдсэн аж. Оюутолгой, Тавантолгойг олборлоод дэлхийн зах зээлээс маш хямдаар хятадуудад зараад ашгаа өөрөө авахаар тохирчээ. Манайд бол МАХН-ын амлаад байгаад 1.5 сая төгрөгийнх нь мөнгийг л өгөхөд хангалттай. Энэ нь уг их баялгийн маш өчүүхэн хувь гэсэн үг. Иймэрхүү намтартай дээрэмчин орос Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр гэдэг орос школтай нөхрийг дарамталж эхэлж л дээ. Үүнд нь В.Путин тэргүүтэй төрийн машин ажиллаж өгөх нь гарцаагүй. Угаасаа В.Путин оросын олигархуудтай нийлж төрийн нэрээр дээрэм хийж гаршиж байгаа гэдэг. С.Баяр ч оросуудад уг ордыг бас Тавантолгойн нүүрсний ордыг тэдэнд бэлэглэчихмээр л байдаг. Даанч Ардчилсан нам гэдэг том шаврын хаалт юу ч хийлгэдэггүй. “Айвенхоу Майнз” компани Ц.Элбэгдоржтой уулзаад “Танайх хэдэн суудал авах вэ” гэж асууж. Мань эр ч “60 суудал авна” гэсэн байна. “За тэгвэл олонхи болчих. Тэгвэл манайх танай суудал авсан хүний тоогоор нэг сая ам.доллар өгье” гэсэн тохиролцоонд хүрч л дээ. Ардчилсан нам сонгуульд эвсэл бололгүй бие даан оролцсон шалтгаан нь ч энэ. Тэдэнд урвагчид биш өөрийн итгэлтэй гишүүд нь хэрэгтэй байлаа. Энэ асуудлаар мань хүн Э.Бат-Үүлтэй нэгэнтээ ам зөрөн “Хэрвээ манай нам олонхи болохгүй бол би толгойгоо өгье” гэсэн ч удаатай. “60 сая”-ын сонгууль хэрхэн болж өнгөрснийг бид мэднэ. МАХН оросуудтай, Ардчилсан нам “Айвенхоу Майнз”-тай. Сонгуулийн дүнг хүчээр луйвардан МАХН олонхи болжээ. Ардчилсан нам, Ц.Элбэгдорж шоконд оров. Мөн “их” тодотголтой жижиг намынхан ч шоконд оров. Тэд уул уурхайн акулуудын санхүүжилтээр жагсаал зохион байгуулж сонгуулийг шударгаар, дахин явуулахыг шаардах бичгээ МАХН-ын удирдлагуудад хүргүүлэхээр очив. МАХН-ын удирдлагууд баяраа тэмдэглэчихсэн, жаахан шарталттай хүмүүс юун өнөөх бичгийг хүлээн авахтаа мантай. Ийнхүү хамгаалалтаа чангаруулж жагсагчдын дотогш битгий оруул гэсэн үүрэг өгөв. Цагдаагийн нэмэлт хүч ч ирэв. Гэвч уг цагдаа нар нь гуравдугаар сараас хойш элсүүлсэн 800 гаруй шинэхэн хүүхдүүд байлаа. Тэднийг энэ мөргөлдөөнд бэлтгэж авсан ч юм билүү. Өнөө хэдэн цагдааг нь ард иргэд чулуугаар нүдэж, зодож цохиод дийлдсэнгүй. Энэ бүхнийг зурагтаар харсан хуучин цагдаа нарын гар загатнан шүлсээ гоожуулаад сууж байв. Жагсагчдын дунд ч энгийн хувцастай цагдаа тагнуулынхан олныг өдөөн турхирах зорилготой ажиллаж байв. Тэд ч үүргээ сайн биелүүлж байлаа. Жагсагчид МАХН-ын байрны нэгдүгээр давхарыг галдан шатааж эхлэв. Мэдээж нөгөө турхирагчид голлох үүрэгтэй оролцов. С.Баяр энэ үед намын байран дотроо суусаар л байлаа. Бусад нь аль хэдийн доод гараажаараа дамжин зугтаад алга болов. Ц.Мөнх-Оргил сайд дүрвэж яваад С.Баярын өрөөгөөр шагайтал мань эрийн багын шазруун зан нь хөдөлчихсөн “Ороод ирвэл ороод ирэг” гээд сууж байсан гэдэг. Ерөнхий сайдаа хаяад зугтаж чадалгүй тэнд үлдсэн Ц.Мөнх-Оргил мэдээж баахан оноо цуглуулсан л даа. С.Баяр түүнийг баахан тоогоо юм байгаа биз дээ. Бүх бичиг баримтаа зөөгөөд байрнаас өөр алдах юмгүй болчихсон МАХН байраа жагсагчдад зүгээр тавиад өгөв. Шөнийн 23.30 цагаас Ерөнхийлөгч арай гэж Онц байдал зарлав. Хотын төв рүү машин оруулахгүй л гэнэ. Зурагт үзэж болохгүй л гэнэ. Бөөгнөрч болохгүй гэнэ. Хүний эрхийг ноцтой зөрчсөн олон зүйл заалттай Онц байдал зарлав. Хуучин нийгэм рүүгээ дөрөв хоног зочлоод үзэв. МАХН-ын байр шатсаар л. Гэхдээ жагсагчдын ярьж байгаагаар бол нэгдүгээр давхарт л гал тавьсан. Тэр нь асч амжаагүй байтал юу юугүй дээд давхруудаар гал дүрэлзээд эхэлсэн гэж байгаа. Гитлер Рейхстагаа шатаадаг шиг С.Баяр намын байраа шатаав. Гэвч ард түмэн түүнд нь цочирддоггүй. Өөр цочирдуулах юм хийх хэрэгтэй боллоо. С.Баяр үүрэг өгөн Соёлын төв өргөөг галд гэв. Түүний гар хөл бологсод дор нь биелүүлэв. Шатлаа. Шатаахаас нь өмнө нөгөө энгийн хувцастай цагдаа тагнуулынхан өөрсдийн ажлыг хийн компьютерийнх нь хард диск, бас бус шатааж болохгүй чухал зүйлсийг аваад ачаад явчихав. Тэр зураг мурагтаар харамсаад байгаа хүмүүс тэр бүтээлүүдээ ТЕГ-ын архиваас хайвал олдох байх шүү. Магадгүй хэдэн жилийн дараа уг бүтээлүүдийг өөр нэг газар гаргаад тавьчихсан байхад шатсан гэгдээд байгаа бүтээл гэж хэн ч мэдэхгүй. Гинжнээсээ өөр алдах юмгүй люмпэн пролетариуд дайраад л оров. Түүнийг нь С.Баярын шууд хараа хяналт доор байсан Монголын Үндэсний Телевиз баримтжуулж авав. Бидний мөнгөөр санхүүждэг энэ телевизийнхэн бидний тархийг угаахаар ажиллав. Наадмаа ч олигтой дамжуулж чадахгүй байж тархи угаах гэж оролдсоор… Тэгэх тусам энэ телевизийн нэр хүнд шороотой хутгалдсаар… Тэд шөнөжин С.Баярыг даган далбаганав. Онц байдал тогтоосны дараа жагсаалыг тараахаар жинхэнэ хуучин цагдаа нарыг, тусгай албаны бэлтгэлжсэн ангийг оруулав. Тэд ч эзэнгүй хонин дунд орсон чоно шиг дураараа авирлав. Энгийн ард иргэдийг гарынхаа чилээг гартал зодож, буудаж хэдэн арваар нь цусыг нь гоожуулан ачиж аваад Дэнжийн мянга руу зөөв. Буудуулаад үхсэн заримыг нь тэнд нь шууд хаяад явж байлаа. Онц байдал нэрээр юуг ч халхалж болно гэж бодсон нь эндүүрэл байжээ. Тэнд оролцсон гэх хүмүүсээс эдүгээ ч суллан тавиагүй л байна. Дээр үед нэг удаа хүнсний 20 дугаар дэлгүүрийн үүдэнд нэг үймээн болсон гэдэг. Тэр нь цэрэг зодсон комендатаас үүдсэн юм билээ. Уг зодоон нэлээд даамжирсан ч дор нь нам дарж байж. Гэтэл хүмүүсийн боловсрол, мэдлэг ухамсар тэр үеийнхээрээ байгаа гэж тооцоолсон бол эндүүрэл шүү Санжаагийн Баяр аа. Монгол Улсын Ерөнхий сайд хүн цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүнийг удирдлагаар хангаагүй, ард түмний үймээнийг хүчээр, галт зэвсэг хэрэглэн тараасан. Улмаар олон хүний амь нас сүйдсэн. Удирдлагын буруу арга барил, буруу зохион байгуулалтаас болж сонгууль будлиантсан гэх мэт олон үндэслэлээр С.Баярыг шүүхэд өгч, шоронд хийж болно. Амандаа хүрэх уушгаа даран чадбаас Арсланг дарсан мэт илүү буй Амандаа хүрэх уушгаа даран ядбаас Уурлан хүчилж хэнийг чадах та Хүзүүнд хүрэх уушгаа даран чадбаас Хүчит заан бөхийг дарсан мэт илүү буй Хүзүүнд хүрэх уушгаа даран ядбаас Хүчилж уурлаж хэнийг чадах та ургууд минь Уул мэт өндөр бүү авирлагтун Уул хэдий өндөр боловч Амьтнаа авирагдаж дээрээ гаргаюу."