Sunday, May 24, 2009

Ардчилал яллаа! Ард түмэн яллаа!

Сэтгэлээ барьж дийлэхгүй нь ээ. Уухай!

Sunday, May 17, 2009

Интернет санал асуулга гэгчийн тухайд

Сүүлийн үед Энхбаярын штабынхан их хөөрөлхөж байна. Бүх томоохон олон нийтийн интернет сайтуудын санал асуулгад нэр дэвшигч нь илт давуу ялсан гээд л. Ийм санал асуулгад найдах хэрэггүй л болов уу. Би өөрийн ажигласан нэг сайтаас л жишээ татаж болж байна.

Аль 4-р сард Оллоо санал асуулгаа явуулж эхлэхэд л би өдөрт 3-4 удаа тийшээ орж ажиглалт хийж байв. Ингэхэд юу ажиглагдсан бэ гэвэл Элбэгдоржид өгч буй санал үнэхээр олон нийтээс өгч байгаа бололтой аажмаар өссөөр Энхбаярынхыг нэлээд хол гүйцээд ирэхийн үед Энхбаярт өгч буй санал 1-2 цагийн дотор огцом өсдөг байлаа. Энэ нь Энхбаярын штаб интернет кафенуудыг эсвэл интернет мэргэжилтнүүдийг хэр сайн ашигласныг л харуулах үзүүлэлт болж байна.

Үүнийг батлах нэг зүйл гэвэл SMS-ээр Элбэгдоржид өгсөн саналын тоо эхэн үедээ Энхбаярынхаас хавьгүй давуу байсан явдал юм. Энэ тухай нь би энд тэнд сэтгэгдэлээр бичиж сануулж байсны дараахан Энхбаярын штабынхан анзаарсан бололтой SMS-ээр огцом их санал өгч бараг тэнцүүлсэн.

Хамгийн сүүлд уржигдар дүн гарлаа гэж зарладаг өдрөөс 2 хоногийн өмнө Энхбаярт 2000 орчим санал маш богино хугацааны дотор нэмэгдэж Элбэгдоржийнхоос даруй 1700-1800-аар давсан юм. Түүнээс хойш Элбэгдоржид өгч буй санал аажмаар нэмэгдсээр уржигдар өглөө намайг хамгийн сүүлийн ажиглалт хийхэд Энхбаярынхаас 700-800-аар доогуур байлаа.

Гэтэл үдийн үед дүнг зарлахад Энхбаяр даруй 4300 гаруй саналаар давсан байсан нь тун гайхалтай. Энэ бүх ажиглалтын талаар уншаад та нар өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ.

Оллоогийн дүн:
Н.Энхбаяр (МАХН) 55.14% 22979
Ц.Элбэгдорж (АН) 44.85% 18689

Tuesday, May 12, 2009

Бас нэгэн Нянгарын бүтээл

Өөрсдөө үзээрэй. Саваад унана. Арай ч дээ. Ингэж ч луйвардаж болохгүй байхаа.

Monday, May 11, 2009

Залуу Нянгарууд

Манай нийгэм Нянгараар үл дутах аж. Зурагтын суваг бүрт шахуу Нянгарууд хоймор эзлэн тухлан бохир үгсээрээ манийгаа утна. Бүтэж үхмээр. Энэ бидний хүссэн нийгэм байсан юм гэж үү? Эцэст нь ямар хувь тавилан өөрсдийг нь хүлээж байгааг ухаарахгүй, эзэндээ нохой мэт зүтгэх Нянгарууд. Энэ бүхнийг өөрчлөх цаг ирж яваа гэдэгт итгэхийг хүснэ. Бид өөрчилж чадна.